Ая зохиогч Пүрэвсүрэн ба би...
Энэ оны 1-сарын 27-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө өөрийн бие даасан 2 дахь тоглолтоо хийсэн ая зохиогч Пүрэвсүрэн мөн дуучин Буянжаргал 2-ыг хальтхан мэддийн болохоор ойрд юм нэмээгүй энэ буландаа бичихээр шийдлээ...За би гэж хүн ШУТИС-ын харъяа Эрчим хүчний инженерийн сургуульд суралцдаг ухаантай. Өнгөрсөн оны 11-сарын 24-нд манай сургуулийн 50-н жилийн ой болж ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт хийхэд би гэж хүн давхиж яваад найрал дуунд нь баритон хоолойнд нь ордиймаа...Тэгэхэд Тэр хүндэтгэлийг тоглолтын ерөнхий найруулагчаар нь манай эрчим хүчний инженерийн сургуулийн ДУЛААНЫ ПРОЦЕССИЙН АВТОМАТЖУУЛАЛТ ангийг төгсөгч одоо энэ ая зохиогч Пүрэвсүрэн багш маань ажиллаж байлаа. Мөн сургуулийн сүлд дуу болох “Эрдмээр ундаалсан бидний сургууль” дууны аяыг зохион дуучин Буянжаргалаар дуулуулж бид хамтран дуулж байлаа гэж...Нилээдгүй удаан хугацаанд бид хамт бэлтгэлээ хийсэндээ тэр тоглолтыг гоё болгох гэж. Бүх багш нар маань мундаг чадалтай хүмүүс байсан. Манай найралын багш гэхэд л цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дууны багш Ариунзаяа байлаа...Яг тоглолт болохоос хэд хоногийн өмнөөс зааланд нэгдсэн бэлтгэл хийдэг байсан үе хамгийн гоё үе байждээ...Пүрэвсүрэн багшийн зохиосон олон түмэнд хүрсэн их олон дуу байдгийн байналээ...Дуучин Буянжаргал “Санахгүй л гэсиймаа”, “Аяласхийгээд дуулъя”, “Эрдмээр ундаалсан бидний сургууль”, Л.Болдбаатар “Босоо хийморьтой эр хүн”, А.Мөнхбат “Манай адуу”, Жавхлан “Монголоо гэх хүмүүн хэрэгтэй”, “Дулаахан намар”, Г.Бямбажаргал “Намирын гол”, Б.Батболд “Ахын сэтгэл”, Л.Банзрагч “Нэг л туулах хорвоо” гэх мэтчилэн зөндөө дууны ая зохиосон байна...Өөрөө ч бас мундаг сайхан дуулна. Хүндэтгэлийн тоглолтон дээр “Манай адуу” дуугаа дуулж багш нартаа бэлэг барьсандаа...Намир гэж дуу бичлэг болон клип хийдэг студи продакшнтай юм байналээ...Дуучин Буянжаргалын хувьд гэвэл сайхан чадалтай хоолойтой сайн дуулдаг залуу байналээ, тоглолтон дээр амьдаараа дуулсан. Сүүлийн уран бүтээл нь гэвэл Пүрэвсүрэн багш аяыг нь зохиож үгийг нь манай нутгийн нэг мундаг лам болох Го лам зохиосон дуучин Буянжаргалын дуулсан нэгэн сайхан дуу бийдээ...Манай сургуулийн сулд дууны клип нь хүртэл байгаашүү хэхэ...Пүрэвсүрэн багшдаа цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье........(Хубилай)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Их гүндүүгүй сайхан эр байдий ш дээ
за цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье