Мандах

Блог бичигч

  • Mandah
Одоо ингээд хараад байхад олны танил болсон олон хүнтэй би найзлаж нөхөрлөж, заримтай нь нэг байранд амьдарч тоглож өссөн байх юм...

Шинэ сэтгэгдлүүд

  • Дэлхийд ганцхан нутгаараа бахархая... бичлэгт Зочин: Сайн байна уу. Энэ нийтлэлийг дөнгөж саяхан уншлаа. Би бас хотод төрсөн...
  • Хамгийн өвөрмөц, хамгийн хосгүй үнэтэй ном бичлэгт Зочин:
  • Хувийн цуглуулга... бичлэгт : Хүүе ямар гоё зурдагийм бэ.Ямар ч их авъяастай юм бэ дээ.
  • Хамгийн өвөрмөц, хамгийн хосгүй үнэтэй ном бичлэгт Зочин: Мааш нууц юм уншихаас бас эмээж айдаг ш дээ
  • Алдсан хүн нэг тамтай, Авсан хүн арван тамтай... бичлэгт Зочин: Хулгайч хүн гэж яваад ч яах билээ.Хулгай хар мөртэй.
  • Гарчиггүй... бичлэгт Зочин: Owoodoo ehnertei boloo
  • Гарчиггүй... бичлэгт Зочин: ХҮН ЧАНАР ХҮНЛЭГ СЭТГЭЛИЙГ МИНЬ....
  • Гарчиггүй... бичлэгт Зочин: Төрүүлсэн хүүхэддээ л ээжээ гэж дуудуулахгүй юу даа
  • Гарчиггүй... бичлэгт Zurai: oilgosongui, chi eejee gej duuduulah ym uu..
  • Магадгүй би зөнч байх... бичлэгт Зоригт ван (зочин): Олон жилийн өмнө бичсэн миний нэг шүлгэрхүү юманд гардаг юм 2 жилийн өмнө биелчихсэн юмаа...
  • Магадгүй би зөнч байх... бичлэгт dao: yag uu
  • Эргэж ирлээдээ Зоригт ван БЛОГМН-дээ... бичлэгт Зочин: welcome back
  • Оожоодоо зориулав хаахаа::: бичлэгт Зоригт ван: вахахах намайг арай л үндэсгүй
  • Ая зохиогч Пүрэвсүрэн ба би... бичлэгт Зоригт ван: Блогоор минь зочилсон та бүгдэдээ баярлалаа...Юун уучлаарай болоод явчиваа...
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
104584 удаа нээгдэв.
2006-20010 © zorigtvan.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 55-с 37-р хуудас. | дараах >>

Дэлхийд ганцхан нутгаараа бахархая...

2010-03-03,14:11
  

Миний унасан газар угаасан ус маань хэдийгээр улсын нийслэл Улаанбаатар ч гэлээ аавынхаа төрсөн нутаг болох Төв аймгийн Бүрэн суманд би үнэхээр хайртай. Энэ нутаг орноороо бахархаж, уул усанд нь залбирч, шүтэж омогшиж явдаг хүн. Зүгээр ч нэг бахархаад байгаа юм биш угаасаа бахархахаас өөр аргагүй дэлхийд ганцхан миний нутаг. Нэр нь хүртэл шүлэг Нээрээ сайхан нутаг гэж Дэндэвийн Пүрэвдорж агсны Сэгс цагаан богдод гардаг шиг нээрээ л нэр нь хүртэл бүрэн бүтэн байхын бэлгэдэл юмдаа... Ардын хувьсгалаас өмнө Бүрэн сум нь Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуунд харъяалагдаж байсан түүхтэй. Хошууны төв нь тэр үед эдүгээгийн манай сумын нутаг Баянгүн уулын энгэрт төвлөрч байжээ (энэ хайрханы нэрээр манайхан ургийн овгоо нэрлэж манай удмынхан Баян гүн овогтой болсон, мөн энэ хайрханы урд энгэрт 1998 онд өвөөгийх маань өвөлжөөд, хаваржаад, зусч байлаа). Манай нутгаас олон сайхан алдартнууд төрөн гарчээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Хайдав, Ардын жүжигчин олон түмэнд Тунгалаг тамир киноны Итгэлт баяны дүрээр мөнхөрсөн Очирбат, Монгол улсын  Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт,  ардын жүжигчин театрын тайзнаа анх “Хатанбаатар Магсаржав” хэмээх жүжигт цагаан цэргийн офицер болж гарснаас хойш “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэн, “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир гүн, “Арвай хээрийн тал” жүжгийн Халзан Тавхай, “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван” жүжгийн Лир ван, “Эдип хаан” жүжгийн Эдип “Энэ хүүхнүүд үү?” киноны нэгдлийн дарга Жамц зэрэг  Монголын театрын болон киноны  алтан сан хөмрөгт орсон, үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжгийн гол дүрийг бүтээн туурвисан театрын урлагийн ноён оргилуудын нэг Гомбосүрэн гуай, “Гарьд магнай” киноны Удвал охины аав Ядам өвгөний дүрээр та бүхний мэдэх гавъяат жүжигчин Дамдинбазар(Эмээгийн минь ах), Гандан тэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Чойжамц(Эмээтэй минь бас л хамаатан болох адилхан Бүхэл овгийн хүн), яруу найрагч Дөнгөтийн Цоодол, нэгэн үе Монголын сонсогчидийг байлдан дагуулж явсан дуучин Вандан Дуламсүрэн хоёрын Дуламсүрэн (аавтай минь Өнжүүл сумын сургуульд нэг ширээнд суудаг байсан ангийн найз нь), ХХ зуунд Монголын төрийг хамгийн олон жил тэргүүлсэн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн тэр үед БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга байсан Жамсрангийн Самбуу гуай, Монгол улсын анхны хөдөлмөрийн баатар саальчин Авирмэд(өвөөтэй төрсөн ах дүүгийн хүүхдүүд), түүний охин Ардын жvжигчин, Төрийн соёрхолт, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гээд тоочоод байвал баршгүй их алдартнуудын өлгий нутаг юмдаа...Хангай говь хосолсон сайхан нутаг...Өмнө хэлсэнчлэн дэлхийд ганц гэж хэлсний учир нь гэвэл 1968 онд манай сумын Онгон хайрханы гянт болдын орд газарт сэдэвчилсэн судалгаа явуулах үед төрх хэлбэр, найрлага, тогтоц, гарал үүслийн хувьд онц сонирхолтой судал олсон юм. Түүнээс дээж аван судлаад дэлхийд тэмдэглэгдэж байгаагүй цоо шинэ чулуулаг байгааг нотлож, олсон газрын нэрний эхний хэсгээр буюу ОНГОНИТ гэж нэрлсэн юм...Ийм л түүхтэй нутагдаа гэж...

бичсэн: Зоригт ван төрөл: Дэлхийд ганцхан миний нутаг... | (12) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1089 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сайн байна уу. Энэ нийтлэлийг дөнгөж саяхан уншлаа. Би бас хотод төрсөн. Аав маань Бүрэн сумын Баянгүн хайрханаар ургын овогоо авсан байдаг юм. Энэ зун Бүрэн сумыг зорьж Баянгүн хайрханыг очиж үзлээ. Сайхан сүрлэг хайрхан байна. Та бид адил нэг овог авчээ.
Зочин хэзээ бичсэн: 18:25, 2021-08-23 | |
htiim aimar tom gol gej bhguieee tomoos tuul goltoi l jaahan oir gej yarihimu ali esvel Badrahiin gol gej shirgesen jijig goloo helhimu...Jargalantiin gol gej sumiin tuviinhuu baruund baidag Tuhmiin nuurand niildeg jijig goloo helhimu dundgovitoi zalgaa sum shuudee
Зоригт ван хэзээ бичсэн: 14:36, 2012-06-02 | |
Асуулт
Бүрэн сумын ойролцоо ямар нэртэй гол байдаг вэ? уртаараа 80 км өргөнөөрөө 10 орчим км.
Зочин хэзээ бичсэн: 14:05, 2012-05-24 | |
Асуулт
Бүрэн сумын ойролцоо ямар нэртэй гол байдаг вэ? уртаараа 80 км өргөнөөрөө 10 орчим км. Үүнийг энэ нутгийн хүмүүс мэдэх бол хэлээд өгөөч
Зочин хэзээ бичсэн: 14:04, 2012-05-24 | |
Дээр үед өчнөөн сайхан усны шувууд байсныг нь хараал идсэн орос цэргүүд буудаад дууссийм гэнэлээ...Одоо өнчрөөд үлдсэн нуурыг нь бас л гадныхан ухаад дуусгахийм байхаа... гуниглах
Зоригт ван хэзээ бичсэн: 14:24, 2010-07-07 | |
өөө...
ямар муухайн...
муу харийхан арай хэтэрнээ...
хаана ямар л хэрэгтэй хэрэггүй юм бна....тэр бүрт гүйж харайж, хошуу хуруугаа дүрж явахиймаа...
муу 76 нь дээгүүрээ харсан ч хараагүйм шиг авсан авилгалдаа бантаад л суух юм....хммм ууртай
luna хэзээ бичсэн: 21:01, 2010-07-05 | |
Хэхэ баярлалаа...
Сайхан нутаг шүү..Гэхдээ одоо бас л бусдын хөлөнд сүйдээд л байнадаа нутгийн минь ганц нуурыг хамгийн сайн чанарын давс гарс байна гээд гадныхан ухаад байдаг....Яанадаа яана...Хараад уйлах хэцүү уурлах хэцүү л байнадаа... гуниглах гуниглах гуниглах
Зоригт ван хэзээ бичсэн: 14:26, 2010-07-05 | |
Сайхан нутагт төрсөн юм...
БАС НУТГААРАА ИХ Ч БАХАРХДАГ НЬ ХАРГДЛАА...
Ийм бодолтой хүн олон бдаг бол ч уул ус, байгаль минь бага л сүйдэх байх да ТИЙМЭЭ.....
luna хэзээ бичсэн: 14:18, 2010-07-05 | |
Уншихгүй хаагуур нь зөрсөн бүсгүй вэ чи ккк...Энэ зун ч би хаа нэг тийшээ бараг явахгүй байхөөдөө...Чи хаашаа явна гэж бодож байгаан нутаг уу...
Зоригт ван хэзээ бичсэн: 13:25, 2010-07-05 | |
гоё шүү хөөх энд ийм бичлэг байсныг уншаагүү юм байншд ярзайтал инээх
энэ зун хөдөөө явхысан гэж хүсээл байдаг ярисаар байгад өнгрөх вий дээ гуниглах
arch_tseegii хэзээ бичсэн: 12:30, 2010-07-05 | |
Тиймээ...
Ийм л нутаг гоё шүү ...
Зоригт ван хэзээ бичсэн: 17:54, 2010-07-04 | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 18:04, 2010-03-03 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 55-с 37-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Олны танил хүмүүс ба Би
  • Шүлэг тэрлэв...
  • Нөхөрсөг элэглэл шүү ангийнхаан...
  • Дэлхийд ганцхан миний нутаг...
  • Шүүмжлэл...
  • Дэлхийд хамгийн хамгийн...Монгол...
  • Сонин хачин
  • Дээшээ гарсан Эрлийз Хурлийзууд...

Шинэ бичлэг

  • Гарчиггүй
  • Гарчиггүй...
  • Ангийнхандаа Танилцаад 10 жил хэдийн болжээ
  • Магадгүй би зөнч байх...
  • Эргэж ирлээдээ Зоригт ван БЛОГМН-дээ...
  • 10-В гэж анги ямар байсан яг тэр хэвээрээ л байна...
  • Алдсан хүн нэг тамтай, Авсан хүн арван тамтай...
  • Оожоодоо зориулав хаахаа:::
  • Дэлхийд хосгүй Гиннесийн номонд орохоор нэгэн зүйлийн гэрч болцгоолоо...
  • D-Rose чи MVP...Чи Чадна...
  • Ая зохиогч Пүрэвсүрэн ба би...
  • 50-ийн тал...
  • Найзуудаа гэж...
  • Дөрвөн мөрт...
  • Дөрвөн мөрт...
  • Үрийн чинь эцэг болноо хань минь...
  • Хоёр найздаа аз жаргал хүсье...
  • Баярлалаа БЛОГМН минь...
  • Аргентинчууд минь урагшаа...
  • "EMOTION" минь эргэн ирлээ сайхан байнаа...
  • Хувийн цуглуулга...
  • Маргааш миний гунигийн бас баярын өдөр...
  • Хөөх гадаа бороо орчлоошдэээ...
  • Хувийн цуглуулга...
  • Хувийн цуглуулга...
  • Хар Отгоо, Шар Отгоо...
  • ...........................
  • Буцаад л нөгөө хороо хэрэглээд эхэлчихлээ...
  • Худлаа, худлаа, худлаа...
  • Баяртай Блогмн.....
  • Би - нугарч үзээгүй өвдөгний удам...
  • Гоё хүүхнүүдийг бүү тоо...
  • Хамгийн гажууд нэртэн...
  • Хамгийн өвөрмөц, хамгийн хосгүй үнэтэй ном
  • Монгол хэл минь устаж байна...
  • Өнөр хороололын Өөдгүй Баяраад...
  • Хорьдугаар зууны монгол зурхайч, Толгойдоо тооны машинтай хүн...
  • Дэлхийд ганцхан нутгаараа бахархая...
  • Тулгаа ба Оролмаа ккк...
  • Гомбоодоо зориулав...
  • Уучлаарай Цоозолхон минь...
  • Алдарт Бачкадаа зориулав...
  • Бардамнал...
  • Хүмүүсээ хүүхдүүдээ хайрлая...
  • Би хэмээгч...
  • Тэр нэг залууд зориуллаа...
  • Эгдүүцэл
  • Тэссэнгүй...
  • Манай байрны олны танил хүмүүс
  • Дуучин Намсрайноров ба Би
  • The Lemons хамтлагийн Дугараа ба Би
  • Татарын Заяа, TG-Цэлмэг ба Би
  • Какүрюү Ананд ба Би
  • Lumino - гийн MС - Тэмүүжин ба Би
  • Sho, Oppozit-н Энэрэл ба Би
  • Vanquish-н Tsetse ба Би
  • >>Архив...

Холбоос

  • Гитарын таб
  • Зоригт ван
2006-2010 © Мандах