Ангийнхандаа Танилцаад 10 жил хэдийн болжээ
2016-06-27,05:33
Амараа гэдэг найз байлаа
Жүжигчин биш жирийн л нэг эр
Ардын намын дагалдагч тэр
Жирийн биш коммунист байлаа
Аав нь жолооч
Аальхан ээж нь эмч
Ах нь сайн сагсчин
Анд минь өөрөө теннисчин
Оюутан болоод ирдгийм байна
Олзуурхаж би нөхөрлөдгийм байна
Хот газар үзээгүй түүнд
Хот юугаа танилцуулдын байна
Шанд нутгаас гарахдаа
Шантарна гэж бодоогүй ээ
Говь нутгаас гарахдаа
Гутрана гэж бодоогүй ээ
Хотыг говь шиг бодож
Холыг ойр шиг сэтгэж
Амжиж орсон анги нь
Автоматикийн анги байв
Аавын олон хүүхдүүдтэй
Амжиж тэр нөхөрлөсөн байв
Амжиж орсон ангид нь
Айхтар хүүхдүүд олон байв
Дарханы сагсчин Билгээ л гэнэ
Даруухан хөөрхөн Гомбоо л гэнэ
Баянхонгорын Тулгаа л гэнэ
Бардаж явдаг Галаа л гэнэ
Говь Алтайн Анхаа л гэнэ
Голорч муридаг Мандах л гэнэ
Өвөрхангайн Дулмаал гэнэ
Өөдөсхөн жаахан Оролмаа л гэнэ
Арван гурвын Болдоо л гэнэ
Аальхан хөөрхөн Сараа л гэнэ
Булган уулын Булгаа л гэнэ
Бултаж явдаг Эба л гэнэ
Хөвсгөл нутгийн Баясаа л гэнэ
Хөөрүү зантай Цоозол гэнэ
Солонгосд байгаа нь БУлгаа гэнэ
Солиорч явдаг нь Үүрээ гэнэ
Өнөр хороололын Баяраа байна
Өөдгүй явдаг Батка байна
Ор сураггүй нь Одко байна
Ойр байгаа нь Оргио байна
Гансарч санасан нь Ганцэцэг байна
Гарцаагүй ноомой нь Энхзаяа байна
Эмзэг дэлбээ нь Цэндээ байна
Эрх хүүхэд нь Мөнхөө байна
Шашин шүтдэг нь Батмөнх байна
Шалихгүй найрагч Амараа байна
Хожимдож төгсөх нь Батмөнх байна
Хонгорхон дуутай Билгүүнээ байна
Нүдний шилтэй Улмаа байна
Нүүр нь улайдаг Баадий байна
Өөр үлдсэн хүн байвал
Өнөөдөр надтай холбогдоорой
Үтэр түргэн тэр асуудлыг
Үнэн шуурхай шийдэж байна...Хаха
бичсэн: Зоригт ван төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 142 удаа