Найзуудаа гэж...
Хүний амьдралд найз нөхөд гэж зүйл байхгүй бол ер нь ямархуу байхсан бол...хүмүүст бол тэгээл багын, байрны, баарны, арван жилийн, архины, амьдралын, ажлын, их сургуулийн гээд л өч төчнөөн л найз байх юм...Найз нөхөдгүй байна гээд төсөөлөхөд хүртэл хэцүүхэн л юм...Надад бас нутаг нутгаас ирсэн олон оюутан найз байлаа одоо ч тэгээд ихэнх нь хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ гэдэг шиг бараг бүгд л төгсөөд нутаг нутгийн зүг амьдралаа хөөн одлоодоо...Уулзахгүй удна гэхээр нэг л эвгүй оргиод үгүйлээд хавь ойр эзгүйрээд онцгүй л байнадаа...Аялсан дуу болгон нь хүртэл анд нөхдийн тухай дуу аманд ороод яагаад ч байгаан бүү мэд золиг гэж...Одоо хүртэл сонсоод л сууж байна.
Хуран цугласан нөхөд минь буцлаа
Хурых шиг нулимас нүдийг минь бүрхлээ
Хун хундаа дасдагийн адил
Хүн хүндээ дасдаг юм байждээ
Санаа нийлсэн нөхөд минь буцлаа
Сархадын шил ширээн дээр үлдлээ...Гээд Хүрэлбаатарын дууг сонсож байна.
Ангидаа бид нар гучуулаа байлаа
Анхилхан насандаа амархан даслаа
Алтанхан жилүүд алслан одлоо ч
Андхан хэдүүлээ үерхэж үлдлээ
Хамаатнаас дутуугүй андууд билээ
Ханилснаас дутуугүй найзууд билээ...Гээд Батсүхийн дууг сонсож байна.
Харин өөртөө зориулаад
Сүргээс үлдсэн сүүлчийн хунгийн...гэдэг дуу сонсож байнадаа хэхэ...Хэдэн найзыгаа ч их л үгүйлэх байхдаа...Зааланд алалцдаг байсан үе ингээд өнгөрвөө гэж хөөрхий...